Улаанбаатарт өдөртөө 13-15 градус дулаан

2018 оны 10-р сарын 01 өдөр, 07 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsag agaarr

2018 оны 09 дүгээр сарын 30-ны 20 цагаас 10 дугаар сарын 01-ний 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус,  Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, өдөртөө бүх нутгаар 13-18 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд  6-11 метр. Шөнөдөө 0-2 градус,  өдөртөө 14-16 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 13-15 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх