Өнөөдрийн Монгол орон дэлхийн гэрэл зурагчдын дуранд бууна

2018 оны 09-р сарын 28 өдөр, 11 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
159178

Үндэсний мэдээллийн агентлаг МОНЦАМЭ, МГЗНХолбоо, Үндэсний брэндийн бодлогын зөвлөлтэй хамтран “Өнөөдрийн Монгол” төслийг аравдугаар сарын 8-15-ны хооронд хэрэгжүүлэх гэж байна.

Энэхүү төслийн зорилго нь гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн гэрэл зурагчдаар дамжуулан энэ цагийн Монгол орныг олон улсад сурталчлан таниулах, гадны хэвлэл мэдээллийн архив дахь Монгол Улсын тухай гэрэл зургийг шинэчлэх, өргөжүүлэх, эерэгээр харуулах гэж зохион байгуулагчид нь мэдээллээ.

Тус арга хэмжээнд ОХУ (Итас Тасс, Риа Новости), БНХАУ (Xinhua), Япон (Kyodo News), БНСУ(Korean central), Герман(DW), Монголын хэвлэлийн гэрэл зурагчид оролцох бөгөөд Улаанбаатар-Дархан-Уул-Орхон-Өмнөговь аймгийн чиглэлд танилцах аялал хийж, зураг авах аж. Ингээд аяллын гэрэл зургуудаараа 10 дугаар сарын 14-нд Уран зургийн галлерейд тайлант үзэсгэлэн гаргах юм байна.

Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цаг тухайд нь уншигч танд хүргэх болно.

Эх сурвалж: МГЗНХолбоо

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх