Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн иргэдээ шагналаа

2018 оны 09-р сарын 27 өдөр, 16 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
42696574_1238384739637728_1292318129942167552_o

Саяхан Франц улсын Парис хотноо зохион байгуулагдсан “PARIS HAIRWORLD 2018” үсчин, гоо сайханчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Болор салон”-ы мастер үсчин Х.Болорцэцэг, “Evergood салон”-ы мастер үсчин О.Балжинням нар хүрэл медаль хүртсэн амжилттай оролцоод ирсэн.
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцсон дэлхийн аваргын хүрэл, Азийн хос медальт Монгол улсын мастер үсчин Болор салоны захирал Х.Болорцэцэг, Монгол улсын мастер үсчин Evergood салоны О.Балжинням нарыг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр дэлхийн аваргын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн үсчдийг Сүхбаатар дүүргийн хүндэт тэмдэг, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн алдар медалиар шагнав.
Шагналыг ИТХ-ын дарга Э.Ганбат, дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Г.Амгалан нар гардуулж өглөө.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх