Дархан-Уул аймгаас алга болсон ах, дүү хоёрыг эсэн мэнд оллоо

2018 оны 09-р сарын 27 өдөр, 12 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
42598676_1015273138679258_5376140319660179456_n
Энэ сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгаас С.Хүслэнбаяр, С.Сансарбаяр гэх ах дүүс сураггүй алга болж, орон даяар эрэн хайх ажиллагаа явагдаж байсан. Ах нь 12 настай бол  дүү нь  найман настай юм. .
Хөвгүүдийн тухайд гэрээсээ гарч гадуур тэнэдэггүй хүмүүжил сайтай хүүхдүүд байсан гэж аав нь ярьжээ. Аав нь цагдаагийн байгууллагад хандахаас гадна хүүхдүүдээ хайж буй зарыг зургийн хамтаар өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн.

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид хүүхдүүдийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс олсон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх