Хүннү рок урсгал мэндэлжээ

2018 оны 09-р сарын 27 өдөр, 10 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ursagal

Монголын урлагийн ертөнцөд цоо шинэ хамтлаг, цоо шинэхэн урсгал мэндэлжээ. Тодруулбал МУГЖ Б.Дашдондог “Хү” нэртэй хамтлагийн продюсероор ажиллан, үндэсний хэв маягийг агуулсан “Хүннү рок” урсгалыг бий болгожээ.

Энэхүү урсгал нь өмнө нь байгаагүй, мөн үндэс сууриараа шинэлэг юм. Европ хөгжим дээр морин хууртай, хархираатай дуулдаг олон хүмүүс байдаг. Гэвч тэд европ хөгөн дээр суурилж байгаа учир үүнийг нь урсгал гэж нэрлэдэггүй байна.

Харин “Хүннү рок” урсгалд нэг ч гадаад хөгжим ороогүй тоглогдож байгаа аж. Одоогийн байдлаар “Хү” хамтлагийн хоёр уран бүтээл үзэгчдийн хүртээл болоход бэлэн болоод байгаа юм байна. Мөн тун удахгүй Гэрэг хэмээх анхны CD-гээ гаргахаар ажиллаж байгаа гэнэ.

Уг CD-нд Чингис хаан, Чонон сүлд, Амвд зарлиг зэрэг дуунууд багтжээ. Мөн 11 дүгээр сарын дундуур анхны тоглолтоо хийхээр болсон байна.

Тоглолтын үеэр 9 бүжигчин, 9 хэнгэрэгчин, 9 хөгжимчинтэй нийт 27 хүний бүрэлдэхүүнтэй томоохон тоглолт болох аж. “Хү” хамтлаг нь дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй. Мөн дашрамд сонирхуулахад, МУГЖ Б.Дашдондог “Хү” хамтлагийг болон “Хүннү рок” урсгалыг бий болгохын тулд 7 жилийн турш маш их судалгаа хийж, ажилласан гэнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх