Уул уурхайн эрдэмтэд Эрдэнэтэд чуулж байна

2018 оны 09-р сарын 26 өдөр, 21 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
?????????????????

Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Эрдэнэт үйлдвэр-40” эрдэм шинжилгээний бага хурал  өнөөдөр эхэллээ. Бага хуралд  уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын эрдэмтэд, ижил төстэй үйлдвэрийн төлөөлөл, Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд оролцон, салбарын хөгжлийн ирээдүйн талаар саналаа солилцон  илтгэл тавьж хэлэлцүүллээ. Мөн  Америкийн Аляск мужийн Фейрбанксын их сургууль, Дорнод сибирийн Технологийн их сургуулийн профессорууд хүрэлцэн ирлээ. Энэхүү бага хурлыг нээж  Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн  хэлсэн үгэндээ: Геологи уул уурхайн салбарын эрчимтэй хөгжлийг эхлүүлэх эгзэгтэй чухал цаг үед бага хурал болж буйгаараа онцлог.

Салбарын асуудлыг Эрдэнэт үйлдвэрийн бааз суурин дээр  цогц байдлаар ярих боломж нөхцөл бүрдэж байна. Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ой тохиож буй энэ цаг үед бид  хийж бүтээснээ хэлэлцэж байгаа. Бид  үйлдвэрээ хөгжүүлэх 15 жилийн үндсэн чиглэл боловсруулан, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх ажил эхэлсэн. Энд  харилцан уялдаатай хэрэгжих  техник, технологи, байгаль орчин, санхүү эдийн засаг, хүний нөөцийн  гэсэн таван бодлого боловсруулж хэрэгжүүлж байгаа. Бодлого хэрэгжихэд тохиолдож буй  хүндрэл бэрхшээлийг та бид зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн тухайд биш, салбарын хүрээнд ярилцаж, мэргэжлийн өндөр түвшинд санал солилцоно” гэж онцлов.

?????????????????

Энэ үеэр Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны сайд асан, Монгол улсын хөдөлмөрийн баатар Ч.Хурц: “Ер нь улс орны хөгжлийг манлай үйлдвэрүүд “чирдэг”.

Өнөөдөр Эрдэнэтийн овоо, Таван толгой, Цагаан суварга, Хөвсгөлийн фосфорын үйлдвэрийн бүтээгдэхүүнийг иж бүрэн боловсруулахад монгол хүний амьдрал “яая гэтэл” өрнөнө. Хүссэн хүсээгүй энэ зам руу орохоос өөр аргагүй. Зэс хайлуулах үйлдвэр Монголын манлай үйлдвэр байх болно. Бид  бүсчилсэн хөгжлийн дагуу зэс хайлуулах  үйлдвэрийн зураг төслийг хийх хэрэгтэй байна. Энэ ажилд  мэргэжлийн өндөр түвшинд хүрсэн Эрдэнэт үйлдвэрийн инженер техникийн ажилтнууд манлайлан оролцох хэрэгтэй” гэв. Эрдэм шинжилгээний бага хурал Уул уурхайн ашиглалт баяжуулалт, Эрдэнэтийн овооны геологи хайгуулын судалгаа, Уул уурхайн дэд бүтцийн хөгжил, Металлург, машин үйлдвэрлэл, засвар үйлчилгээ, Байгаль орчны тогтвортой хөгжил, Оюутны эрдэм шинжилгээний бага хурал гэсэн салбар хуралдаанаар үргэлжилж байна.

Маргааш Эрдэнэт үйлдвэрийн 1000 инженерийн зөвлөгөөн болно. Зөвлөгөөнөөр  ажиллагчдын сайн санал, бүтээлч хандлага, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар, туршлагад тулгуурлан үйлдвэрлэлд хэрэгжсэн тасралтгүй сайжруулалтын төсөлт ажлын үр дүнг хэлэлцэнэ. Түүнчлэн шинжлэх ухааныг үйлдвэрлэлд нэвтрүүлэх таатай боломжийг эрэлхийлсэн баялаг бүтээгчдийг тодруулан өргөмжлөх томоохон үйл ажиллагаа болох юм.

?????????????????

?????????????????

?????????????????

?????????????????

?????????????????

?????????????????

?????????????????

?????????????????

?????????????????

?????????????????

?????????????????

?????????????????

Я.ЭНХТУЯА

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх