Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, “SPS” телевизийн бөх залуучуудын дэлхийн аварга, Азийн наадмын хошой мөнгөн медальт ОУХМ Өлзийбаярын Дүүрэнбаяр эхний өрсөлдөгч Венесуэлийн Педро Пинедаг өчих мэхээр цэвэр ялж эхний даваагаа авлаа. Тэрбээр 1/8 шигшээд Кубын Энди Грандаг голлож дайран вазари аваад улмаар даралтанд оруулж цэвэр ялсан.
Ингэснээр тэрбээр В хэсгийн аваргын төлөө “Рио-2016” олимпийн мөнгөн медальт Японы Хисаёши Харасаватай хүч үзэхээр болов. Өмнөх жилийн Дэлхийн аварга Х.Харасаваг манай бөх ганцхан үүрч иппон буулгасанаар хагас шигшээд шалгарсан юм.
Ө.Дүүрэнбаяр орой Гүржийн бөх Г.Тушишвилитэй мөнгөн медалийн төлөө барилдана.
Биеийн тамир, спортын газар