Баянзүрх дүүргийн ИТХ, ЗДТГ-аас дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хамтран орон гэргүй өрхүүдэд туслах сайн үйлсийн аяныг тогтмол зохион байгуулдаг. Тухайлбал Ирээдүйн Монгол Төрийн бус байгууллага болон Солонгос улсын инчон нисэх онгоцны буудлын албан хаагчид хамтран “Гэрээр туслах хөтөлбөр”-ийн хүрээнд Баянзүрх дүүргийн Иргэдийн хурал, ЗДТГ-тай хамтран орон гэргүй зорилтод бүлгийн найман өрхөд 5 ханатай гэр, гал тогооны тавилгатай нь хандивласан байна.
8 өрх өргөө цагаан гэртэй боллоо
2018 оны 09-р сарын 26 өдөр, 15 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )