Үндэсний “Босоо хөх Монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн хурал, Ээлжит сонгууль зохион байгуулагдаж МУ-ын харцага Г.Ганхуяг “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүнээр сонгогджээ. Тэрээр цахим хуудаснаа “Өнөөдрийн БХМ бүлгэмийн УЗ-н хурал, ээлжит сонгуулиар миний бие Босоо Хөх Монгол ТББын тэргүүнээр сонгогдлоо. Улс эх орны язгуур эрх ашиг, тусгаар тогтнол, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөө бурууд ташуур, зөвд дэм болж та бүхэнтэйгээ хамтарч зөв зүйтэй, чин сэтгэлээсээ хичээж ажилланаа. Та нарыгаа дэмжиж ажиллана гэж итгэж байна” хэмээжээ.
“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүнээр МУ-ын харцага Г.Ганхуяг сонгогджээ
2018 оны 09-р сарын 26 өдөр, 11 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )