Одоогийн байдлаар нийт 600 мянга гаруй тонн өвс, 30 мянга гаруй тонн тэжээл, дарш, хужир шүү бэлтгээд байна

2018 оны 09-р сарын 26 өдөр, 10 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Хадлан2

Есдүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 орчим хувьд бэлчээрийн гарц сайн байгаа бөгөөд ихэнх нутагт нэг га-гаас 6 центр, зарим нутгаар 6,1-16 центр өвс бэлтгэх боломжтой гэдгийг судалгааны дүн харуулж байгаа юм. Бэлчээрийн гарцаас хамаарч 2018 онд 1 сая ба түүнээс дээш тонн хадлан бэлтгэх боломжтой байна. Одоогийн байдлаар орон нутгаас ирүүлсэн мэдээллээр малчид нийт 606.5 мянган тонн өвс, 31.7 тонн сүрэл, 1.7 мянган тонн ногоон тэжээл, 309.3 тонн үйлдвэрийн тэжээл, 16.9 мянган тонн гар тэжээл, 522 тонн дарш, 10.8 мянган тонн хужир шүү, аймаг, сумдын аюулгүйн нөөцөд 2.7 мянган тонн өвс, 1000 тонн тэжээлийг тус тус бэлтгээд байна.

 Улсын хэмжээнд энэ жил хадланд том оврын 3661 дугуйт, бага оврын 6870 дугуйт трактор, 4364 тракторын хадуур, 849 морин хадуур,1253 тармуур, 500 хаман боогч, 2200  чиргүүл, 26 нуруулдагч, 1500 ширхэг гар хадуур зэргийг ашиглаж байна. 2018 оны ургацын урьдчилсан балансаар 86.3 мянган тонн ногоон тэжээл, гурилын үйлдвэрүүдээс 100-аад мянган тонн тэжээл үйлдвэрлэхээр тооцоо гарсан нь хүчит тэжээлийн хангамж хүрэлцэхүйц юм.

Эх сурвалж: ХХААХҮЯам

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх