Цагдаагийн байгууллагын нэрийг ашиглан хуурамч фэйсбүүк хаяг нээн иргэд рүү ёс бус мэссэжүүдийг илгээж буй үйлдлүүд гарч байна. Цагдаагийн байгууллагын хувьд өөрийн албан ёсны хэвлэл, мэдээллийн төвөөр /www.police.gov.mn/ www.facebook.com/Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төв гэсэн албан пэйж хуудсаараа дамжин иргэд, олон нийт рүү мэдээлэл хүргэдэг бөгөөд “Цагдаагийн ерөнхий газар” гэсэн ямар нэг сошиал хаяг байдаггүй юм байна. Тиймээс хэн нэгэн хууль бусаар хуурамч хаяг нээн элдэв төрлийн мэссэж, мэдээлэл явуулах юм бол найз болохгүй байхыг иргэд, олон нийтэд анхааруулж байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цагдаагийн байгууллагын нэрээр хуурамч хаяг нээн иргэд рүү зүй бус мессэж бичсэн байна
2018 оны 09-р сарын 25 өдөр, 16 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )