Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/135 тоот тушаалын дагуу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах эрх бүхий сургалтын байгууллагын үйл ажиллагаанд хяналт-үнэлгээ хийх ажлыг зохион байгууллаа.
Тус хяналт-үнэлгээг ХНХ-ын дэд сайд, ХАБЭА-н үндэсний хорооны дарга С.Мөнгөнчимэгээр ахлуулан ажилласан ба ажлын хэсэгт ХНХЯ, БХБЯ, УУХҮЯ, МХЕГ, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэнийн төв, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо, МҮЭХ, аймгуудын ХАБЭА-н зөвлөл, ХХҮГ төлөөлөлүүд оролцсон. Хяналт-үнэлгээг нийслэлийн 9 дүүрэг, 14 аймгийн ХАБЭА-н сургалтын байгууллагад хийлээ.
Тус хяналт-үнэлгээг өнгөрсөн 6-р сард зохион байгуулсан бөгөөд үр дүнгийн хурлыг 2018 оны 08 сарын 31-ны өдрийн ХАБЭА-н Үндэсний хорооны хурлаар хэлэлцлээ. Хурлын шийдвэрээр нийт 14 сургалтын байгууллагуудын гэрчилгээг хүчингүй болгосон байна.
Түүнчлэн ХАБЭА-н сургалт явуулах эрх бүхий 85 байгууллагын 90 гаруй төлөөллийг оролцуулан хяналт-үнэлгээний үр дүнгийн хурлыг 2018 оны 09-р сарын 17-нд МҮЭСТОрдны бага танхимд зохион байгуулав.
Нийт оролцогчдын 50 гаруй хувь нь ХАБЭА-н сургалтын байгууллагын захирал, удирдах албан тушаалтан, албаны дарга нар байсан нь энэ удаагийн хурал өндөр ач холбогдолтой болсныг илэрхийлж буй юм.
Хяналт-үнэлгээний зохион байгуулах ажлын гол зорилго нь сургалтын байгууллагын стандарт, шаардлага, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад орших юм.