МАХН-ын шинэчлэн найруулсан дүрэм, мөрийн хөтөлбөрийг бүртгэлээ

2018 оны 09-р сарын 24 өдөр, 17 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
DEED SHUUH

МАХН-ын  шинэчлэн найруулсан дүрэм, мөрийн хөтөлбөрийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх 2018 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр хэлэлцлээ.

МАХН-ын 2018 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн ээлжит бус Их чуулганаар баталсан намын шинэчлэн найруулсан дүрмийн 10 дугаар зүйлийн 10.5.2, 10.5.3 дугаар заалтыг бүртгэхээс татгалзаж, дүрмийн бусад заалт болон мөрийн хөтөлбөрийг  Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцсэн гэж үзэж бүртгэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх