Монголын Залуучуудын Холбоо 2018 оныг “Залуусаа бүтээе” уриатайгаар эхэлсэн бөгөөд урианыхаа хүрээнд олон ажлыг хийж, хэрэгжүүлж байгаа аж. Түүний томоохон ажлын нэг болох 24 дэхь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Эврика 2018” Эрдэм шинжилгээний их хурлын талаар Монголын Залуучуудын Холбооны Ерөнхий Нарийн Бичгийн дарга Б.Бэлгүтэйтэй ярилцлаа.
-“Эврика 2018” ЭШИХ-ын талаар ерөнхий мэдээлэл залууст өгөхгүй юу?
-24 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа Эврика эрдэм шинжилгээний их хурал Монгол Улсын Их хурлын дарга Миеэгомбын Энхболдын ивээл дор Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яам, Шинжлэх ухааны академи, Буган сүлд ТББ, Их Монгол Язгууртан ТББ, Монголын Сэхээтний холбоо, Монголын залуучуудын холбоо гэсэн байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Энэ удаагийн “Эврика” эрдэм шинжилгээний хурал “Шинжлэх ухаанчаар бүтээе” гэсэн уриатай зохион байгуулагдаж байна.
-24 жил зохион байгуулагдаж байгаа эрдэм шинжилгээний хурал энэ жил юугаараа онцлог болж байгаа вэ?
-Дэлхий ертөнц дээр шинжлэх ухаан маш өндөр түвшинд хөгжсөн, маш олон зүйлсийг шинжлэх ухаанчаар хийж бүтээж, аливаа зүйлийг эдийн засагт болон бусад салбарт үр ашигтайгаар төлөвлөн ажиллаж байгаа. Энд байгаль орчинд ээлтэй, эрүүл мэнд талаасаа г.м янз бүрийн асуудлыг ярьж болно. Гэтэл Монгол Улсад өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, их дээд сургуулиудыг нийт иргэдтэй нь харьцуулахад бараг дэлхийд номер нэгт орохоор ийм үзүүлэлттэй байгаа. Нөгөө талаараа шинжлэх ухаанаа амьдрал дээр хэрэгжүүлж байна уу гэвэл үгүй ээ.
Тийм учраас шинжлэх ухааны ололт амжилтуудыг амьдрал дээр хэрэгжүүлэх инновацийг бий болгох, хөдөлмөрийг хөнгөвчлөх, аливаа ажлыг илүү үр ашигтайгаар зохион байгуулах тэгснээрээ магадгүй эдийн засагт болоод цаг зав хэмнэх гэх мэтчилэн нийгэм, иргэдэд хүртэл маш олон давуу талыг бий болгоно. Тийм учраас “Эврика”-г оюутан залуус, эрдэмтэн судлаач, багш нар маань өөрсдийн эрдэм шинжилгээний судалгаа бүтээл тэр судалгаанаас гарсан үр дүнг амьдрал дээр хэрэгжүүлэх чиглэлээр ажиллахгүй бол өнгөрсөн жилүүдэд судалгаа хийдэг, дүгнэлт гаргадаг тэгээд орхидог, дүр зураг байсан. Дэлхий ертөнц шинжлэх ухааны маш өндөр түвшинд хөгжсөн байгаа зарим нэг нь хуулбарлаад зарим нэг нь өөрсдийнхөө нөхцөлд өөрөөр хэлбэл Монголын нөхцөлд тохируулаад аливаа зүйл дээр ашиглах хэрэгтэй байна.
-Сэдвүүдийн талаар тодорхой мэдээлэл өгнө үү? Яагаад 81 сэдвийг онцлох болов?
-Хүн нийгэм, дэд бүтэц, улс ардын аж ахуй гэсэн үндсэн 3 салбарыг сонгосон байгаа яагаад сонгосон бэ гэхээр нийгмийн асуудал бол өнөөдрийн Монгол улсад тулгамдаж байна. Дахиад дэд бүтэцтэй холбоотой бүтээн байгуулалттай холбоотой асуудал бас тулгамдаж байна. Аж үйлдвэрлэл буюу социализмын үеийн маш олон үйлдвэрүүд өнөөдөр хаалгаа барьсан байна. Бид хэрэглэгч улс болсон байна, ихэнх бараа бүтээгдэхүүн, хоол хүнс, хэрэглээний ихэнх зүйлүүдийг гаднаас авч байна. Тийм учраас дотоодын буюу үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, аж үйлдвэрийн салбараа хөгжүүлэх ийм үндсэн гурван салбарыг онцолж сонгож авсан байгаа. Мэдээж өөр бусад маш олон асуудлууд байгаа бид нар нэг дор бүгдийг нь хамруулах боломжгүй учраас энэ удаагийн Эврика дээр энэ 3 салбарыг сонгож авсан. Энэ 3 салбараа тус бүрт нь 9,27 задлаад нийт 81 сэдэв гаргасан юм. Оролцогчид маань сэдвүүдийг бүгдийг нь нэг удаа унших нь зүйтэй. Яг одоо Монгол улсад тулгамдаж байгаа, шийдэх боломжтой, шийдлээ хүлээн гарцаа хайж байгаа тэр асуудлуудыг хөндөхийг хичээсэн.
Нэгдүгээрт. Шинжлэх ухааны академи бусад хамтран зохион байгуулж байгаа байгууллагуудтайгаа ярилцаж санал авч хэд хэдэн удаагийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулаад “Эврика 2018” ЭШИХ-ын энэ удаагийн сэдэв нь 3 бүлгийн дагуу нийтдээ 81 сэдвийн задаргаатай дээр нь тухайн 3 бүлэгтээ байгаа сэдвүүд дотор багтаагүй өөр сэдэв байх юм бол бусад гэдэг ангилалд нь материалаа ирүүлэх боломжтой.
Хоёр дугаарт. Жил бүр “Эврика” ЭШИХ-ын сэдвүүдийг өөрчилнө. Тухайн жил ямар асуудал тулгамдаж шийдлээ хайж байна гэдгийг тухайн жил зохион байгуулж байгаа ажлын хэсгийнхэн шүүгчдийн бүрэлдэхүүн их хурлын тамгын газар, ШУ академи, МЗХ-ны маань хэлэлцэж сэдвүүдээ тогтоох юм.
“Энэ жилийн “Эврика” шилдэг бүтээлүүдээ амьдрал дээр хэрэгжүүлэх чиглэлээр тогтвортой ажиллаж эхэлж байгаагаараа онцлог юм”
– Залуус ЭШИХ-д оролцохдоо юуг анхаарвал зүгээр вэ?
-Оролцож буй залуус, эрдэмтэн судлаач, багш нар маань аль ч салбарт амьдрал дээр хэрэгжиж болохуйц хөдөлмөр хөнгөвчилдөг, эдийн засагт үр ашигтай эсвэл одоо байгаа нэг асуудлыг шийдвэрлэсэн шинэ санаа, бүтээл, судалгааны ажлуудыг ирүүлж оролцуулвал хамгийн тохиромжтой.
– Шүүгчид хэзээнээс л сонирхол татсаар ирсэн. Шүүгчид тодорсон болов уу?
– Бид Шинжлэх Ухааны Академи буюу Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа шинжлэх ухааны төвтэй мөн хамтран зохион байгуулж буй байгууллагуудаасаа төлөөлөл оролцуулан шат шатны шүүгчдийн бүрэлдэхүүнүүдийг гаргаж байна.
-Шалгаруулалтын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл?
-1-р шат бол сургууль, байгууллага дээрээ зохион байгуулагдаж байгаа учраас тухайн сургууль, байгууллагууд шүүгчдийн бүрэлдэхүүнээ ямар дүрэм журмаар шүүх вэ гэдгээ тогтоогоод явна. Жишээлбэл. МУИС дээр багш, оюутан, эрдэмтэн судлаачидад 3 үе шаттайгаар зохион байгуулагдаад эхэлсэн байна. Бусад ШУТИС, хувийн их дээд сургуулиуд 10 сарын 15-ны дотор зохион байгуулах дэгээ бидэнд ирүүлээд байна. Ийнхүү 1-р шат маань зохион байгуулагдаад явна.
Нөгөө талд нь сургууль, байгууллага дээр нь зохион байгуулагдахгүй байгаа судлаачид маань тухайн өөрийн харъяалагдаж буй сургууль, байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс тодорхойлолт гарган оролцох хүний бүтээлийг II шатанд оруулж өгөөч гэсэн тодорхойлолттой байвал бид II шатанд шүүгчдийн бүрэлдэхүүний хурлаар хэлэлцээд оруулах боломжтой. Тийм учраас эхлээд харъяалагдаж байгаа байгууллага дээрээ I шат зохион байгуулагдаж байгаа эсэхийг тодруулах хэрэгтэй. Байхгүй бол байгууллагынхаа удирдлагуудтай, хүний нөөцтэй холбогдоод хүсэлт гарган МЗХ-руу холбогдоод II шатанд оролцуулах хүсэлт илгээн II шатанд оролцох боломжтой болно гэсэн үг юм.
II шатнаас эхлээд салбар хуралдаанууд зохион байгуулагдана. Салбар хуралдаануудыг бол яг тухайн чиглэл, салбарт нь мэргэшсэн хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсээр бид нар шүүлгэхийг эрмэлзэнэ. Гэхдээ энийг бол Шинжлэх ухааны академи-ээр толгойлуулсан ажлын хэсгийн албаны хүмүүс маань шийдвэрлэнэ. “Эврика”-гийн II шат эхлэхээс өмнө шалгаруулах журмаа олон нийтэд танилцуулна. Дүрэм нь тодорхой байж бид явахгүй бол дараа нь миний бүтээл ийм байсан гэсэн гомдол гарч магадгүй. Тийм учраас цаашдаа ч гэсэн бид дүрэм журмыг маш тодорхой гаргаж явна.
Эцсийн шатны шалгаруулалт 11 сарын 07-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулагдана.Монгол Улсын Их Хурлын дарга өөрийн биеэр “Эврика”-д оролцож, шилдэг бүтээлүүдийн эздэд шагнал өгч, шилдгүүдтэй оройн зоог барьдаг уламжлалын дагуу ажлууд зохион байгуулагдана.
-Монголын Залуучуудын Холбооны цаашдын үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийн талаар товч мэдээлэл өгөхгүй юу?
-МЗХ 2018-2044 оныг бүтээн байгуулалтын он тоолол буюу бүтээн байгуулалтын 25 жил гэж зарласан. Энэ 25 жилийн хугацаанд МЗХ бүх ажлаа бүтээн байгуулалттай холбоотойгоор хийж хэрэгжүүлж ажиллана. Тэр ч агуулгаараа “Эврика 2018” ЭШИХ-ын уриалга нь Шинжлэх ухаанчаар бүтээе. Гол зорилго нь ШУ-ны салбарыг Монгол улсад хөгжүүлье. Хөгжүүлээд хэдэн мундаг эрдэмтэнтэй болох нь чухал биш, тэр эрдэмтдийн санал санаачлага судалгааны бүтээл, судалгаанаас гарсан үр дүн амьдрал дээр хэрэгжүүлж өнөөдрийн хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, нийгэмд буй маш олон асуудлуудыг шийдвэрлэх техник технологиудыг хөгжүүлэх, Улаанбаатар хотын түгжрэлийн асуудал, утааны асуудал гээд бүгдийг нь шийдвэрлэх боломжтой. Энийг сайхан сэтгэлтэй хүн шийдэхгүй, ШУ-чаар, бүтээж асуудалд хандаж асуудлаа мэддэг мэргэжлийн салбарын хүмүүс нь шийдлээ гаргаж хийх юм. Энийг хэн нэгэн улс төрч хийхгүй. Бүтээлийг амьдралд хэрэгжүүлдэг болно. Бид 2044 он хүртэл зөвхөн бүтээн байгуулалттай холбоотой зүйлүүдийг ярина. 6-д эрэмбэлэгдэж байгаа. Эврикагаас шалгарсан шилдэг залуучууд маань бүс нутгийн хэмжээнд, дэлхийн хэмжээнд уралдаан тэмцээнд ордог, дэлхийн судлаачидтай асуудлаа хэлэлцдэг дараа дараагийн шатны юмнууд цаг хугацааны эрхээр зохион байгуулагдаад явна.
Бид зөв асуудлаа барьж аваад зөв шийдлээ гаргаад зөв салбараа дэмжихгүй байна.