Ерөнхий сайд У.Хүрэлсүх Конгрессын номын санд зочиллоо

2018 оны 09-р сарын 24 өдөр, 10 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1e3876691f9bf45e1ef68da5f9d4d2f6

Ерөнхий сайдын АНУ-д хийж буй албан айлчлал үргэлжилж байна. Тэрээр Конгрессын номын сангаар зочилж, Азийн танхимын Түвд, Монголын номын тасагт ном бүтээлтэй танилцав. Энэ үеэр Монгол судлаач Алиша Kэмпи PETIS, FRANCOIS зохиолчийн бичсэн “history du grand Genghizcan буюу Чингис хааны намтар” түүхийн номын талаар тайлбар өгүүлэв. Мөн Томас Жефферсоны номын сан, төв уншлагын танхимаар явж танилцлаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Конгрессын номын санд ном гардуулж, дурсгалын дэвтэрт гарын үсэг зурав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх