Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун нар Гадна тойруугийн хойд хэсгийн замын 3-р хэсэг Хайлаастын уулзвараас Дарь эхийн зам хүртэл 1.4 км зам, 57 у/м гүүрийн ажлын газар чөлөөлөлтийн ажлын явцтай танилцаж, иргэдтэй уулзаж зөвшилцлөө.
Тус замын нөлөөлөлд нийт 108 нэгж талбар өртсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 100 нэгж талбарт иргэдтэй зөвшилцөж, газар чөлөөлөлтийг хийж байна. Үлдсэн 8 байршилд иргэдтэй зөвшилцөх шатандаа явж байна гэж Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ.