Энэ жилийн тэргүүний залуу сэтгүүлчээр “TV9” телевизийн сэтгүүлч Д.Ганзориг шалгарлаа

2018 оны 09-р сарын 20 өдөр, 20 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
b81a75c9-c289-4deb-828c-0e19fc217134

Монголын Залуучуудын Холбоо 2016 оноос эхлэн Сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах “Балдорж” уралдаанд бүтээлээ ирүүлж, залуучуудынхаа дуу хоолойг олон нийтэд хүргэх, идэвх оролцоог нь нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа хамгийн залуу сэтгүүлчийг “Тэргүүний Залуу Сэтгүүлч” цол тэмдгээр шагнадаг уламжлалтай болсон билээ.

“Сэтгүүлчийн ажил арилжаа наймаанаас илүү үнэтэй, улс төрөөс илүү хүчтэй, бусдыг уриалан дуудах агуу урлаг билээ” хэмээн нэрт сэтгүүлч Цэрэндоржийн Балдорж агсан хэлсэн билээ. Түүний нэрэмжит Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог “Балдорж” шагнал гардуулах ёслол энэ жил арав дахь удаагаа өчигдөр /2018.09.19/ болж шагналын шалгаруулалтад 88 сэтгүүлч 170 гаруй бүтээлээ ирүүлжээ.

 Энэ жилийн хамгийн залуу тэргүүний  сэтгүүлчээр ТV9 телевизийн сэтгүүлч Б.Ганзориг “Хасах градус: Алт дагасан харуусал буюу гэрийн буйрны эрх мэдэл” цуврал нэвтрүүлэг, “Хүн малтайгаа орхигдсон Хөвсгөл нуурын энэлэн” телевизийн нэвтрүүлэгээрээ шилдэг 10 сэтгүүлчийн нэгээр шалгарч МЗХ-ны “Тэргүүний Залуу Сэтгүүлч” цол тэмдгээр шагнагдлаа.

   

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх