Нийслэлийн 4 уулзварт шар дөрвөлжин тэмдэглэгээ хийнэ

2018 оны 09-р сарын 19 өдөр, 17 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
42045113_1216381605169260_5493940402027233280_n

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулга энэ оны 11 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ.

Дүрмийн хэрэгжилтийг хангах, Замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах чиглэлээр зарим замын уулзвар болон гол замтай нийлсэн гарцтай хэсэгт шар дөрвөлжин тэмдэглэгээ /Yellow intersectoin/ хийх ажлыг зохион байгуулж байна.

Дээрх шар тэмдэглэгээг эхний ээлжинд нийслэлийн 4 томоохон уулзварт хийх юм. Тухайлбал: Цэцэг төвийн уулзвар, Цаг уурын уулзвар, Багшийн дээдийн уулзвар, Байгалийн түүхийн музейн уулзвар гэсэн дөрвөн уулзварт хийгдэнэ.

Замын хөдөлгөөний ачаалал ихэссэнтэй холбоотойгоор зөвшөөрсөн гэрэл дохио нь ассан боловч тухайн чиглэлийн замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн удааширсан, түгжрэл сааталтай байхад “Зогс шугам”-ын ард зогсолгүй уулзварт орж, хөндлөн чиглэлд яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж бусад чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаадаг, түгжрэл саатлыг механикаар үүсгэдэг зөрчил манай жолооч нарын дунд их байна.

Иймд Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулгын 15.2 дах хэсэгт “Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч (уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран) уулзвар руу орохыг хориглоно” гэж зааснаар уулзвар дээр үүсэх түгжрэл саатлыг багасгахад чухал ач холбогдолтой заалт юм.

Уулзварт шар тэмдэглэл хийх ажлыг маргаашнаас Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ хийж гүйцэтгэхээр боллоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх