НМХГ-аас “Төрийн хяналт-Иргэн таны төлөө” аяны хүрээнд “Тоса худалдааны төв”-ийн орчимд хяналт шалгалт хийж, тарваганы таван ширхэг тулам илрүүлэн ЗӨСҮТ-д хүлээлгэн өгч тухайн орчинд ариутгал халдваргүйтэл хийлгүүллээ. Зөрчил гаргасан хоёр иргэнд “Зөрчлийн тухай” хуулийн дагуу торгууль, нөхөн төлбөр ногдуулан, тус худалдааны төвийн түрээслэгчид болон худалдан авагч нарт холбогдох хууль, тогтоол, шийдвэр, тушаалын талаар мэдээлэл өгчээ.
Мөн нийслэлийн ЕБС-иудын орчинд үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, ТҮЦ-үүдэд хяналт шалгалт хийхэд хаана, хэзээ, хэн үйлдвэрлэсэн нь тодорхойгүй хавчуургатай талх, ороомог, пирошки, хэрэглэх хугацаа нь дууссан кисель, хлава, хаяг шошгын зөрчилтэй төрөл бүрийн чихэр, сироп зэрэг бүтээгдэхүүнүүдийг худалдаалж байсан зөрчил илэрсэн байна.
Хаяг, шошгын зөрчилтэй хаана, хэзээ, хэн үйлдвэрлэсэн тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг иргэдэд сэрэмжлүүлж байна.