Улаанбаатарт өдөртөө 19-21 градус дулаан

2018 оны 09-р сарын 17 өдөр, 09 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsag agaarr

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа хур тунадас орохгүй, дулаан байх боловч 18-нд баруун аймгуудын нутгаар,19-20-нд ихэнх нутгаар, 21-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, эрс сэрүүсэн, хүчтэй салхи шуургатай байх төлөвтэй байна.

2018 оны 09 дүгээр сарын 16-ны 20 цагаас 09 дүгээр сарын 17-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Тэс голын хөндий болон Завхан голын эхээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-7 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх