Г.Занданшатар: Монгол контентыг үзэгчдэд хүргэхэд дэмжлэг үзүүлнэ

2018 оны 09-р сарын 13 өдөр, 12 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
????????????????????????????????????

Улсын драмын эрдмийн театрын хамт олон төрөөс баримталж буй соёлын бодлогыг хэрэгжүүлж, хөдөө орон нутгийн иргэдэд соёл урлагаар үйлчлэх, театрын урлагийг сурталчлах зорилгоор аялан тоглолт хийдэг уламжлалтай. Энэ жилийн “Театрын өдрүүд” аялан тоглолт Баянхонгор аймгаас энэ сарын 12-нд эхэллээ.

“Би эндээс явахгүй”, “Эцсийн зогсоол, зөвхөн чи”, “Надаар тоглосон хайр”, “Бардам туулай” зэрэг шилдэг уран бүтээлээ толилуулахаар тэд бэлтгэжээ. Улсын драмын эрдмийн театрын “Театрын өдрүүд” энэ сарын 12-14-нд Баянхонгор, 15-17-нд Өвөрхангай аймагт үргэлжлэх юм.

“Манай театрын хамт олон хөдөө, орон нутагт соёл урлагаар үйлчлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх үүргийнхээ дагуу 2002 оноос бүх аймгаар явж, уран бүтээлээ сонирхуулсан. Зарим аймагт хоёр тоглосон. Баянхонгор аймагт гурав дахь удаагаа аялан тоглолтоо хийх гэж байна гэж аялан тоглолтын багийн ахлагч, төрийн шагналт, ардын жүжигчин Н.Сувд хэллээ.

Баянхонгор аймагт ажиллаж буй Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар жүжгийн нээлтийн арга хэмжээнд оролцож, аялан тоглолтод амжилт хүслээ. Ард түмнээ соён гэгээрүүлэх томоохон хөтөлбөр хэрэгжүүлж, урлаг соёлын ододтой хамтран ажиллахаар төлөвлөж байгаа. Энэ хүрээнд монгол контент буюу монгол өв соёл, эх оронч үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилготой УДЭТ-ын нэг бүтээлийг үзэгчдэд хүргэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэж тэрбээр хэллээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Баянхонгор, дараа нь Өмнөговь аймагт ажиллана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх