Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний борлуулалтыг дэмжих зорилгоор дундын зуучлалгүйгээр шууд худалдан борлуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг 2018 оны есдүгээр сарын 18-24-ний өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулах гэж байна.
Нэгдсэн арга хэмжээний хүрээнд хүнсний бүтээгдэхүүний “Эрүүл Монгол хүнс-2018” үзэсгэлэн худалдаа, шинэ ургацын “Алтан намар” өргөтгөсөн худалдаа болно. Мөн есдүгээр сарын 20-нд “Хэрэглэгч танаа” болон “Алтан намар” амтат талх, есдүгээр сарын 21-нд “Ногоон хүнс-Эрүүл амьдрал”, есдүгээр сарын 22-нд “Мах, сүүний анхдугаар аян”, есдүгээр сарын 23-нд “Хүүхдэд зориулав” зэрэг өдөрлөгийг зохион байгуулна. Эдгээр өдөрлөгийн үеэр дараах арга хэмжээ болох юм. Үүнд,
- “Мах, сүүний анхдугаар аян”-ы үр шим, үзэсгэлэн худалдаа
- “Махны салбарын эрх зүйн орчин” хэлэлцүүлэг
- “Та сүүгээ уусан уу” сэдэвт хэлэлцүүлэг
- Хүнсний бүтээгдэхүүний зөв сонголт, хэрэглээний талаарх танилцуулга
- Талх, гурилан бүтээгдэхүүний дэвшилтэт технологийн талаарх танилцуулга
- “Баяжуулсан хүнсний тухай хууль”-ийн сурталчилгаа, хэлэлцүүлэг
- “Жимс, жимсгэнэ” хөтөлбөрийн хүрээнд “Хүнсний ногоо, жимс бидний амьдралд” сэдэвчилсэн урлагийн арга хэмжээ
- “Хүнсний ногоо” хөтөлбөрийн хүрээнд шинэ сортын ногоогоор хийх хоолны үзүүлбэр, амталгаат худалдаа
- Орон нутгийн онцлогийг харуулсан үндэсний уламжлалт хоол, идээ ундааг танилцуулах арга хэмжээ
- “Алсыг хар-Органикийг сонго” хэлэлцүүлэг, арга хэмжээ
- “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлэг
- Хүүхдэд зориулсан төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүний сурталчилгаа, амталгаат худалдаа
- Үзэсгэлэнд оролцогч болон сонирхогч хүүхэд багачуудын дунд хөгжөөнт уралдаан тэмцээн
- Үйлдвэртэй танилцах аялал
Хөтөлбөрийг энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: ХХААХҮЯам
илүү их мэдээллийг хаанаас авах вэ