“Сүү” ХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Тээврийн цагдаагийн албатай хамтран ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн сурагчдын дунд “НОГООН ГЭРЭЛ, ЦАГААН ШУГАМ” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ.
Уг хөтөлбөр 3 дахь өдрөө Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргүүдэд үргэлжилж байгаа бөгөөд хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдэд замын хөдөлгөөнд оролцох зөв мэдлэг, дадал олгох сургалт зохион байгуулж, аюулгүйн зөвлөмж бүхий номны хавчуурга, Сүү ХК-ийн нэрийн бүтээгдэхүүнийг бэлэглэж байна.
Өнөөдрийн сургалтанд Сонгинохайрхан дүүргийн 124, 134 дүгээр сургууль, Чингэлтэй дүүргийн 139 дүгээр сургуулиудын сурагчид хамрагдаж замын хөдөлгөөний аюулгүйн дүрэмтэй танилцлаа.