БНСУ-д гоц халдварт “Mers” өвчний тохиолдол илэрчээ

2018 оны 09-р сарын 11 өдөр, 11 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
solongos

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён өчигдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Засгийн газрын Онцгой байдлын комиссын хуралдааныг зарлаж, тус улсад гоц халдварт “MERS” /Middle East Respiratory Syndrome/ өвчний тохиолдол илэрснийг зарлав.

Солонгосын Гоц халдварт өвчний хяналт, түүнээс урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр тус улсын иргэн 61 настай эрэгтэй уг өвчнөөр халдварлсан болохыг тогтоосон байна. Уг иргэн нь 8 дугаар сарын 16-наас 9 дүгээр сарын 6-ны хооронд Кувейт улсын Ал-Зоур хотод түр хугацаагаар зорчин Сөүл хотод 9 дүгээр сарын 7-ны өдөр буцаж ирсэн бөгөөд ирсэн даруйдаа гэдэсний хямрал, гүйлгэлтийн улмаас “Самсунг” эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт хүргэгдэн ирсэн байна. Тэрээр буцад замдаа Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотоор дамжин ниссэн бөгөөд түүнтэй контактад орсон 440 хүнийг илрүүлэн тогтоож хяналтад авчээ.

2015 онд БНСУ-д анх удаа гоц халдварт “MERS” өвчний тохиолдол бүртгэгдэж, нийт 38 хүн тус өвчний улмаас амь насаа алдаж байсан юм.

Иймд БНСУ-д зорчиж байгаа манай улсын иргэд “MERS” өвчнөөс урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авах, зайлшгүй шаардлагагүй бол тус улсад зорчихгүй байхыг зөвлөж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх