Ц.Даваасүрэн: Өвөлжилтийн бэлтгэл ажилд онцгой анхаарал хандуулах ёстой

2018 оны 09-р сарын 10 өдөр, 14 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
davaa

Эрчим хүчний яамны шуурхай зөвлөгөөн даваа гараг бүр хуралддаг. 2018.09.10-ны өдөр 80 гаруй хувийн ирцтэйгээр хуралдлаа. Эрчим хүчний салбарын горим ажиллагааны тухай товч мэдээллийг “Дичпетчерийн үндэсний төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Балдорж танилцуулсан юм.

Системийн горим ажиллагаа зуны бага ачааллын батлагдсан горимын дагуу хэвийн явагдаж байна. Төвийн бүсийн нэгдсэн системийн Pmax=754 МВт хүрч, өмнөх оны мөн үеэс 69 МВт-аар өссөн байна. Үүнийг нарийвчлан танилцуулвал:

  • Дотоодын үйлдвэрлэлээр 83.3 % буюу Р=628 МВт,
  • Импортоор 16.7 % буюу Р=-126 МВт-ын
  • Хоногийн хэрэглээ 15.0-15.6 сая кВт.цагийн хооронд хэлбэлзэж байна. Өмнөх оны мөн үеэс 0.1-0.7 сая кВт.цагаар илүү байна.
  • Өнгөрсөн 14 хоногт оройн их ачааллын цагуудад импортоор ОХУ-аас 80-230 МВт чадал авсан,

Төвийн бүсийн нэгдсэн системийн хэмжээнд эхний найман сарын байдлаар цахилгаан эрчим хүчний түгээлт 3449,4 сая.кВт.цаг болж, төлөвлөгөөнөөс 162,5 сая.кВт.цагаар өссөн. Энэхүү хэрэглээний өсөлтийн 78,2 сая “ДЦС IV”, 27.5 сая “ДЦС III”, 58.1 сая.кВт.цагийг ЭҮДЦС үйлдвэрлэн түгээж дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэн диспетчерийн зохицуулалтыг хийж ажиллав.

  • Эхний найман сарын байдлаар импортоор 199.3 сая.кВт цахилгаан эрчим хүч авахаар төлөвлөснөөс 185 сая.кВт.цаг цахилгаан эрчим хүч авч 14.3 сая.кВт.цагийг хэмнэсэн байна. Экспортоор 31.8 сая.кВт.цаг цахилгаан эрчим хүч өгөхөөр төлөвлөж байснаас 20.5 сая.кВт.цаг цахилгаан эрчим хүч өгч 11.3 сая.кВт.цаг-аар хэмнэсэн.
  • 2018.09.08-ны өдрийн байдлаар импортоор нийт 13.7 сая.кВт.цаг цахилгаан эрчим хүч авахаар төлөвлөж 9.6 сая.кВт.цаг  цахилгаан эрчим хүч авч, 4.1 сая.кВт.цаг хэмнэсэн. Экспортоор 1.1 сая.кВт.цаг  цахилгаан эрчим хүч өгөхөөр төлөвлөж 0.6 сая.кВт.цаг цахилгаан эрчим хүч өгсөн 0.5 сая.кВт.цагаар хэмнэжээ.

Үндсэн тоноглолын ажиллагааны хувьд:

  • Төвийн бүсийн нэгдсэн системийн ажиллагаанд 21 зуух, 22 турбин байна. Бэлтгэлд 17 зуух, 5 турбин байна. Засварт 10 зуух, 5 турбин байна.
  • “Дичпетчерийн үндэсний төв” ХХК-иас системийн өвлийн их ачааллын горимыг боловсруулан яамандаа хүргүүлсэн,
  • Одоо 2019 оны үйлдвэрлэл, түгээлт, хэрэглээний төлөвлөгөөг боловсруулах ажлыг хийж эхлээд байна.

Эрчим хүчний яамны шуурхай зөвлөгөөний төгсгөлд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өвөлжилтийн бэлтгэл ажилд онцгой анхаарч ажиллахыг харъяа байгууллага, газар, хэлтэст үүрэгдлээ. Мөн энэ долоо хоногтоо багтан зарим газруудын бэлтгэл ажилтай биечлэн танилцана гэдгээ хэлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх