Шонхор шувуу барьж буй отгуудад шалгалт хийв

2018 оны 09-р сарын 10 өдөр, 14 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
0bc2a95fb08e6145ed6885b6c17c5f53

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн Баянхутаг, Галшар суманд шонхор шувуу барьж байгаа Арабын Бүгд найрамдах Сири Улсын дөрвөн отгийн үйл ажиллагаа, холбогдох журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллав.

Хяналт шалгалтаар эдгээр отгууд нь Монгол Улсын нутаг дэвсгэрт идлэг шонхор шувуу барих, арчлах, тээвэрлэх, экспортод гаргах үйл ажиллагаанд хяналт тавих журмын дагуу отог бүр орчуулагч, сум орон нутгаас шонхор барих, буцааж тавих тохиолдолд хяналт тавих үүрэг бүхий ажилтан сумаас томилуулан аваагүй, орон нутагтай гэрээ байгуулаагүй зэрэг зөрчил дутагдал илэрч, Зөрчлийн хэрэг үүсгэсэн байна.

Түүнчлэн зэргэлдээ аймаг, сумдаас Баянхутаг, Галшар сумдад малын халдварт өвчин тараах эрсдэлийгдагуулж байгаа аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх