Барилгын материалын үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийгдэж байна

2018 оны 09-р сарын 07 өдөр, 19 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1e17813bb06b603bea04d71fd92335e4

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгчдэд хяналт шалгалт явуулж байна.

Шалгалтанд 37 бетон зуурмаг, хөөсөнцөрийн аж ахуйн нэгж хамрагдаад байгаа бөгөөд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлага биелүүлээгүй, байгаль хамгаалах үүргээ биелүүлж ажиллаагүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй үйл ажиллагаа явуулсан зэрэг зөрчил дутагдал нийтлэг илэрчээ.

Зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдэд зөрчил арилгах тухай албан даалгавар өгч, 13 аж ахуйн нэгжид торгуулийн арга хэмжээ авч зөрчлийн хэрэг нээжээ.

Хяналт шалгалтад үргэлжилж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх