Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг шат дараатай зохион байгуулж байна. Тухайлбал өнөөдөр тус хэлтсийн албан хаагчид замын хөдөлгөөнд улсын дугаар болон хамгаалах малгай өмсөөгүй оролцож буй мотоциклийн жолооч нарт арга хэмжээ авч ажиллалаа. Түүнчлэн мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, шалгалт хийж байна.
Цаашид тус хэлтсээс хамгаалах малгай өмсөөгүй мотоциклийн жолооч болон зорчигч, хамгаалах бүс хэрэглээгүй жолооч, түүний хажууд яваа зорчигч, бага насны хүүхдийг хамгаалалтын хэрэгсэлгүйгээр урд талын суудалд дангаар нь буюу өвөр дээрээ суулгаж явсан тохиолдол бүрт жолоочид хариуцлага хүлээлгэх ажлыг зохион байгуулах юм. Иймд жолооч та бүхнийг улсын дугаар болон хамгаалах малгай өмсөн замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцохыг дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.