Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн ‘’Эдийн засгийн хөгжил’’-тэй дүүрэг зорилтын хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас гэр хороолол дундах шороон замыг хусч, тэгшлэх, орон сууцны хороолол доторх хатуу хучилттай авто замын нөхөөсийг хийх ажлыг өнгөрсөн зургаа дугаар сараас эхлүүлсэн юм.
Тухайлбал өнөөдөр дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-1 ОНӨААТҮГ-ын албан хаагчид 4 дүгээр хорооны 6.000 м.кв талбайг хусч тэгшлэхээр ажилдаа орлоо. Тус ажлын явцтай дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн хариуцсан-Засаг даргын орлогч Б.Наранчулуун танилцаж, заавар зөвлөгөө өгч ажиллалаа.
Ингэснээр иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд өнгөрсөн хугацаанд дүүргийн хэмжээнд нийт 89.950 м.кв талбайн явган хүний болон авто машины замыг хусч, тэгшилсэн байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.