Энэ сарын 7-ноос -23 ныг дуустал “Мөрөөдлийн театр”-ын хамт олон “Дундын бүсгүй”, “Ичгүүргүй хос”жүжгүүдийг нэг тайзан дээр тоглох гэж байна. Харин үзэгч та нэг жүжгийн тасалбараар хоёр жүжиг үзээд зогсохгүй нэг тайзнаа олон дүрийг харах боломжтой учраас уйдах зав өгөхгүй гэнэ шүү. ” Дундын бүсгүй” жүжгийн найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллаж, бүжиг дэглээчээр СТА Ган-Очир тус тус ажилласан бол “Ичгүүргүй хос” жүжгийг МУУГЗ Н.Ганхуягийн орчуулснаар тайзнаа тоглогдох гэж байгаа аж. Тус хоёр жүжиг нь Швед болон Оросын зохиол бөгөөд монголын нийгмийн болж бүтэхгүй байгаа зүйлийг хөндсөн учраас цаг үеэ мэдэрсэн уран бүтээл боллоо хэмээн уран бүтээлчид үзэж байгаа гэсэн шүү.Мөн тус жүжиг нь насанд хүрэгчдэд зориулсан учраас бага насны хүүхэдгүй ирэхийг анхаарууллаа. Нээлтийн тоглолтын тасалбар цөөхөн үлдсэн тул та яараарай.
Тоглолт ирэх баасан гараг буюу 9-р сарын 7-ны 19 цагт МҮЭСТО-нд яг цагтаа эхэлнэ.
Холбоо барих утас: 89699910,91936767,70118467