Хариу нэхээгүй тус аян Сэлэнгэ аймгийг зорилоо

2018 оны 09-р сарын 05 өдөр, 12 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
618b40c0-4363-48e8-97dd-75eb32fb905d

Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хариу Нэхээгүй Тус” аян 20 дахь жилдээ үргэлжилж байна. Залуучууд өөрсдийнхөө санаачилгаар эхлүүлсэн уг ажил нь амьдралын баталгаажих түвшин доогуур амьдралтай бяцхан дүү нартаа туслах зорилготой юм.

Тус аяны хүрээнд 2014 оноос эхлэн Сэлэнгэ аймгийн Сүх­баатар, Зүүнбүрэн сумын заагаар урсах Орхон, Сэ­лэнгэ голын бэлчрээр гол гаталж явaaд, найман сартай хүүгээ тэврэн  харамсалтайгаар алга болсон Н.Саран­чимэг гэдэг эмэгтэйн өнчирч хоцорсон хөвгүүдэд бага ангиа төгсөх хүртэл нь МЗХ-ны залуус хичээлийн иж бүрэн хэрэглэлээр хангахаар болсон билээ. Тэгвэл энэ жил тэд маань бага ангиа төгсөж байгаа бөгөөд тус аяныг үргэлжлүүлэн хүүхдүүдийг дунд сургуулиа төгсөх хүртэл нь хичээлийн иж бүрэн хэрэглэлээр хангахаар болсныг дуулгахад таатай байна.

МЗХ-ны хамт олон 08 сарын 30-ны өдөр хүүхдүүдийг эргэн очиж  хичээлийн иж бүрэн хэрэглэлийг нь гардуулж өглөө. Энэхүү хичээлийн хэрэгслийг сайн санаат байгууллагууд болох “Төмөр Трейд” ХХК,  “Энх Топ” бичиг хэргийн дэлгүүрийн хамт олон хандивласан байна.

Хүүхдүүдийг халамжлан хүмүүжүүлж буй хөдөлмөрч бүсгүй Н.Мөнгөнцэцэг 18-уулаа амьдардаг бөгөөд хашаандаа бүх төрлийн хүнсний ногоо тариалан ургуулдаг аж.

“Хэний зүрх бусдын төлөө цохилно, тэр хүн үнэхээр агуу“ гэж нэгэн суут хүн хэлсэн байдаг. Бусдын төлөө цохилох зүрхтэй байна гэдэг энэ орчлонд төрсөн хүн бүхний хамгийн эрхэм чанар билээ. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх