Нийтийн тээвэрт шинэ чиглэл нэмэгдлээ

2018 оны 09-р сарын 04 өдөр, 10 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
avtobus

Сүхбаатар дүүргийн 7,8 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд үндэслэн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:66 “Зайсан-Цэцэг төв-11-р хороолол” чиглэлийг шинээр нээж өдөрт 6 тээврийн хэрэгсэл 9 минутын хүлээгдлийн хугацаатайгаар 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс үйлчилгээг эхлүүлээд байна. Иймд иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.
Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал гомдол, хүсэлтийг 24 цагийн турш Нийслэлийн Тээврийн газрын тээвэр зохицуулагчид 7004–4040 дугаарын утсанд өгөх боломжтой.

40685576_2146454992094254_437551760375021568_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх