Статистикийн салбарт Гавьяат эдийн засагч нэгээр нэмэгдлээ

2018 оны 09-р сарын 03 өдөр, 18 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
40772904_1661449163981520_5944624523125981184_n

Баянхонгор аймгийн статистикийн хэлтсийн даргаар 20 гаран жил ажилласан Д.Полоож Монгол Улсын Гавьяат эдийн засагч цол, тэмдгээр шагнууллаа.

Тэрбээр 1996-2015 оны хооронд Баянхонгор аймгийн статистикийн хэлтсийн даргаар ажиллахдаа үргэлж ажил, үйлсээр бусдыг манлайлдаг байснаас гадна одоо ч статистикийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж, залуучуудад зөвлөн сургахаас гадна судлаачаар ч ажилладаг юм.

Шагналыг Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа гардуулсан бөгөөд энэ үеэр Монгол Улсын Гавьяат эдийн засагч Д.Полоож “Би ид хийж, бүтээх насныхаа ихэнхийг статистикийн салбарт өнгөрүүлсэн. Сайхан хамт олонтой багагүй хугацаанд ажилласандаа, амьдралаа холбосондоо баяртай байдаг. Хүн нэг зүйлдээ үнэнч, сэтгэл, зүтгэлтэй тогтвортой байх тусам мэргэшдэг. Мэргэших нь мэргэжилдээ хайртай нь шинж” гэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх