Жил бүрийн 9 дүгээр сарын 1 бол эрдмийн баяр,хүүхэд бүрийн хүслэнт өдөр билээ. Энэ жилийн хувьд цалингаа чамласан багш нар ажил хаясан,зарим нь маргаашнаас ажил хаялтад нэгдэнэ гэсэн байдалтай үймэлдэж байна. Хичээл нь өнөөдөртөө эхэлсэн гэх ганц нэг сургуулиар ороход хүн бүрийн амнаас ажил хаяна гэсэн хахир үг хамгийн түрүүнд унах. Хэдийгээр өнгөрсөн бямба гаригт сургууль, цэцэрлэгүүд хичээлийн шинэ жилийн нээлтээ хийсэн ч тэр хөөр баяр хаачсаныг бүү мэд,орчны уур амьсгал нэг тийм гутрангуй ч юм шиг гунигтай ч юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. Хүүхэд л болсон хойно бага ангийнхан учрыг үл ойлгон багш нараа тойрон баярлалдана. Харин цалингаа нэмүүлэхээс өөр зорилго толгойд нь үл багтах багш нар хөндий хүйтэндүү царайтай.
Өнгөрсөн жилийн хичээлийн шинэ жилээр эхний өдөрл ажил хаяна гэсэн анхааруулгатайгаар хичээл эхэлж байсан нь санаанд тодхон. Уг нь энэ жилийн хувьд Засгийн газраас багш нарын цалинг боломжийнхоо хэрээр нэмж буй. Гэтэл багш нар нөгөө л 1.6 сая төгрөгийн цалин нэхсэн,ажил хаяна гэсэн муйхар шаардлагаа тавьж мугуйдлан зүтгэсээр. Үнэндээ багш нарын цалин бага байна уу гэвэл бага. Төрийн өмнөөс ажилладаг цагдаа,онцгой,батлан хамгаалах зэрэг төрийн ажилтнууд ч бас багш нарын адил жишиг цалинтай. Тэд цалин нэм гээд төртэй заргалдан босоод ирсэн нь үгүй. Гэтэл багш,эмч хоёр л бага цалин аваад үхтлээ ажиллаад байгаа мэт ажил хаян оволзон тэмцэх нь цагаа олсон оновчтой шийдэл биш гэдгийг хүмүүс ойлгох ухамсартай болжээ. Өнөөдөр ажил хаялтаар жигүүрлэн “дэвж” буй багш нарын хэдэн хувь нь ажил хаялтыг чин үнэнээсээ дэмжиж байгааг хэн ч мэдэхгүй. Магадгүй,дөнгөж сургууль төгссөн,төгсөөд удаагүй залуу багш нар олныг дагаад тоонд нь тоологдож,тоосонд нь нэмэр болж яваа нь ч цөөнгүй. Хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр “Уг нь бид ажил хаяна гээгүй л дээ, “дээрээс” шаардаад байгаа” хэмээн багш нарын шивэр авир гэлцэх нь эцэг, эхчүүдийн сонорт хүрчээ. Цалин бага ч гэсэн нэмсэн, цаашдаа ч шат дараатай нэмнэ гээд байхад ажил хаяж мугуйдлах нь сурах гэсэн,сургууль хамт олноо зунжин үгүйлсэн шавь нартаа ямар үлгэр дууриал үзүүлнэ вэ гэх эцэг эхчүүдийн гомдол,шүүмжлэл ард түмний юм. Эцэг,эхчүүд ажил хаялтыг эсэргүүцэж байна. Тэгвэл тэд ажил хаялтыг эсэргүүцэн давалгаалбал яах вэ. Хүмүүсийн үгийг сонсож явахад цалингийн нэмэгдлийг угтуулан зарласан ажил хаялтын цаана далдын “хар” хүч байгаа нь тодорхой гэнэ. Багш нарт цалингаа нэмүүлэхээс өөр зорилго алга уу. Хичээлийн шинэ жилийн нээлт болохтой зэрэгцээд л ажил хаядаг синдром нь хөдөлдөг нь зөв шаардлага биш гэдгийг хүмүүс мэддэг болжээ.
МБШУҮЭХ-ны дарга Ж.Батзоригийн хэлснээр бол нийслэлийн 70 сургууль, 90 орчим цэцэрлэг, шинжлэх ухааны байгууллагууд 100 хувь ажил хаялтад оролцоно гэсэн аж. Хугацаагүй ажил хаялт болохоор зарим сургууль, цэцэрлэгүүд есдүгээр сарын 4-5 гэхчлэн нэмэгдээд явна гэж онцолсон. Багш нар ажлаа хаяад хэнийг хохироох вэ гэдгээ сайн мэдэж байгаа. Улстөрөөр хийрхэгчдийн гар хөл болж байгаагаа мэдэхийн сайнаар мэдэж байгаа. Эцсийн дүндээ бидний үр хүүхэд хойч үеийнхэн хохирч байгааг огт мэдэхгүй багш ажил хаяна гэж үү. Тэд багшийн мэргэжлийг эзэмшихдээ юуны төлөө сурч байгаагаа ухамсарлаагүй гэж үү. Үгүй гэдэгтэй мөрийцсөн ч алдахгүй. Үнэндээ тэд үйлдвэрчний эвлэлээр дамжуулан атгаг санаат улстөрчдийн гар,хөл болж яваа. Багш нар яагаад шавь нараа хохироон байж ажил хаяж байна вэ. Багш нараас зөвхөн багш нараас ажил хаялтад оролцож байгаагийн зорилго юу вэ гэдэг асуултад тодорхой хариулт нэхье.
Өнөөдөр хувийн хэвшлийг үүрч яваа аж ахуйнхан, үзэгнээс өөр хөрөнгөгүй хэвлэл мэдээллийнхэн,гэмт хэрэг,аюул осол,гал усны гашуун зовлонтой өдөр бүр нүүр тулж явдаг цагдаа,онцгойнхон, эх орноо батлан хамгаалагчид гээд төрийнхөн багш нарын адил төсвийн цалин л авдаг. Тэд бүгдээрээ байр,машин,оюутны төлбөрийн зээлтэй. Гэхдээ “Би багыг авч байна,тэр ихийг авч байна” гэж барьцан гомдоллоод байхгүй. Тэдний хувьд 8 цагаас илүү ажиллах юу ч биш. Гэвч болгох гээд л зүтгэсээр яваа. Багш нар шиг хагас өдөр ажиллаад,зунжин амраад, Солонгос явж сая саяар мөнгө хийгээд байх боломж тэдний хэнд ч байхгүй. Багш нар аа, арай давраад байгаа юм биш үү. Оройтоогүй дээр жолоогоо татаарай. Эсвэл төрийн цалин даанч бага санагдаад байвал хувийн сургуульд өндөр цалингаар ажиллах эрх бүх багшид нээлттэй. Заавал төртэй зулгаалдан тэмцэлдэж,олны үрсийн мэдэх эрхийг боогдуулахын оронд голоод байгаа цалинг чинь аваад ажиллая гэсэн хүнд үтэр түргэн зайгаа тавьж өгнө үү. Таны өмнө сонголт байна шүү дээ.
Н.Наран
Төрийн алба хаагч нараас хамгийн урт амралттай чөлөөтэй нэг хэсэг нь багш анр шүү.??? та нар ажлаа хий ?? чадахгүй бол зайгаа тавьж өгөө??? Энэ үйл явдлыг хараад суугаад байх уу? төр засгаа???
Зүгээр ажил хаяаад байгааа сургуулийн захирал багш нарыг ажилаас нь шууд халааа өөр хар мянган багш нар байгаа шдээ нэмээд байхад давахцан юмааа шат дараалаад нэмнэ л гээд байгаа шдэ нэмэхгүй гээд байгаа юм шиг байх юмаа ийм юман дээр төрийн төмөр нүүрийг харуулах хэрэгтэй шдээ төртэй улс гэдгээ харуул
Багш нар шиг их амардаг хүмүүс хаана бнаааааа. Зунжин амарна,4 улирлын амралтаар амарна,өдөрт хэдэхн цаг заагаад тал өдөр ажиллана. 7 хонргт 20 билүү цагийн хичээл заадаг. Илүү заавал илүү цагийн мөнгө авдаг биз дээ. Жаргал нь халуун оргисон юм нууд бас тэгээд өдөржин ажилладаг гэнээ. Сургууль дээр өдөржин юу хийхийн.
тийм шүү үнэхээр төрийн цалинг голоод бгаа юм бол өндөр цалинтай ажлаа хийгээч. Тэр сургуульд багшил гээд хүчээр ажиллулаагүй биз дээ.Арчаагүй юмнууд мөнгө гэхээс өөр юуч бгүй. Мэдлэггүй юм уншдаггүй багш заадаг хичээлээ л нэг юм тоть шиг насаараа давтаад л хүний үрсийн толгой эргүүлээд бдаг штээ.
Багш нар хүүхдүүдээ дагаад олон хоног амардаг ш дэ 4 улиралд их бага хоногоор