Өнөөдөр шар нохой өдөр

2018 оны 09-р сарын 03 өдөр, 09 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
nohoi

Аргын тооллын 9 дүгээр сарын 3. Даваа (Сумьяа) гараг / 2018 /
-Билгийн тооллын 23, шар нохой, чөлөөт эх-3 од, мод суудал, 3 хөх мэнгэ, идэрийн барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:12-19:30.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулбал эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн. Гэвч луу жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Морь, бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу жилтнээ сөрөг муу.
-Равнай үйлдэх, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, хурим хийх, гэр байшин барих, сан тавих, хот байгуулах, хөлсний ажилчин авах, урлах үйлд суралцах, чуулган хийх, ном заалгах, бурханд залбирах, ан гөрөө хийх, сайн үйлс үүсгэх, баясгалангийн хурим, газар хагалж тариа тарих, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Бэрийн үйл, ашиг тустай үйл, нүүдэл, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, эхэлж ном сонсох, хол замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, худаг малтах, мал худалдах, арилжаа хийхэд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх