Урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна

2018 оны 08-р сарын 31 өдөр, 18 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
40532728_892471947611217_6517143255660888064_n

Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хүүхдийг зам тээврийн ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон арга хэмжээ зохион байгуулж байна.  Дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй томоохон худалдааны төвүүд, Улаанбаатар их сургуулийн оюутнууд болон дүүргийн Улаан загалмайн хорооны сайн дурын хүүхдүүд хамтран зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг дахин зохион байгууллаа.

40467990_1729330500527346_3049088126283677696_n

Тухайлбал ‘’Сандэй’’ худалдааны төвийн албан хаагчид болон Улаанбаатар их сургуулийн оюутнууд хамтран дүүргийн 25 дугаар хороо Намьяанжүгийн гудамж УБИС-ийн явганы гарц орчмоор замын хөдөлгөөнд оролцож буй иргэдэд замын хөдөлгөөний осол, аваараас урьдчилан сэргийлж, хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулсан сэрэмжлүүлэх самбарыг үзүүлж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулжээ. Харин Чулуун овоон дахь ‘’Номин’’ салбарын ажилчид дүүргийн 13 хороо Чулуун овоо, Баянзүрхийн товчоо чиглэлд замын хөдөлгөөнд оролцож буй зорчигчдод анхааруулга хүргэж замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалсан байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

40444251_287128615209111_7618466723980640256_n

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх