“Улаанбаатарт үйлдвэрлэв 2018” үзэсгэлэн худалдаа болно

2018 оны 08-р сарын 31 өдөр, 12 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
54259621888_n_20180830041132

Нийслэлийн Засаг даргын санаачлагаар “Улаанбаатарт үйлдвэрлэв” дэд хөтөлбөрийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар батлуулан, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалтыг үе шаттайгаар нэмэгдүүлж бүтээгдэхүүний, чанар, стандартыг сайжруулах зорилгоор “Улаанбаатарт үйлдвэрлэв 2018” үзэсгэлэн худалдааг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв хамтран  2018 оны 08 дугаар сарын 31, 09 дүгээр сарын 01, 02-ны өдрүүдэд “Мишээл Экспо” төвийн  үзэсгэлэнгийн танхимд 5 дахь удаагаа амжилттай зохион байгуулж байна.

Үзэсгэлэн худалдааг тогтмол зохион байгуулснаар үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэх, мөн хамтран ажиллах түнш байгууллагууд, захиалагчидтай холбоо тогтоох олон давуу талуудыг бий болгож байгаа.

“Улаанбаатарт үйлдвэрлэв-2018” үзэсгэлэн худалдаанд оролцогч 190 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд талбайн түрээсгүйгээр өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ борлуулж байгаа тул бүх бүтээгдэхүүнийг үйлдвэрийн болон хямдралтай үнээр худалдан авалт хийх боломжтой.

Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан бичиг хэрэг, сурагчийн дүрэмт хувцас гэх мэт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдийг нэг дороос худалдан авах боломжийг бүрдүүлсэн байгаа.

Үзэсгэлэн худалдаа 2018 оны 08 дугаар сарын 31, 09 дүгээр сарын 01, 02-ны өдрүүдэд “Мишээл Экспо” төвийн  үзэсгэлэнгийн танхимд 11:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл үргэлжлэх тул нийслэлчүүд та бүхэнд ажлын цагийн дараа худалдан авалт хийх боломж бүрдэж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх