Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн ДБФ-д инновацийн асуудлаар илтгэл тавина

2018 оны 08-р сарын 30 өдөр, 16 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
event-gpf2018-banner

Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Олон улсын Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (СХН, Alliance for Financial Inclusion, AFI)-ийн Захирлуудын зөвлөлийн гишүүн, доктор С.Даваасүрэн ирэх долоо хоногт ОХУ-ын Сочи хотноо болох Дэлхийн Бодлогын Форум (ДБФ)-д инновацийн асуудлаарх нэгдсэн хуралдааныг удирдан явуулах урилга хүлээн авлаа. Мөн тэрээр “Санхүүгийн хүртээмжийн цар хүрээний инноваци” сэдэвт нэгдсэн хуралдааны үндсэн сэдвийн хүрээнд илтгэл тавих үүрэг хүлээж байна.

СХН-ийн 10 жилийн ойн хүрээнд “Инноваци, Хүртээмж, Нөлөөлөл” сэдвийн дор зохион байгуулагдаж байгаа 10 дахь ДБФ-д 100 орчим улс орны санхүүгийн бодлого тодорхойлогч, зохицуулалт хэрэгжүүлэгч байгууллагын 600 гаруй төлөөлөл цуглана. Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо СХН-ийн удирдах бүтцэд бүс нутгийг төлөөлөн ажиллахаас гадна үйл ажиллагааны үндсэн бүтэц болох зургаан ажлын хэсэгт оролцдог. Тиймээс ДБФ-ын бүхий л үйл ажиллагаанд үүрэг хариуцлагатай оролцох шаардлагатай болж байна.

Нийгэмлэгийн Захирлуудын зөвлөлийн гишүүн, доктор С.Даваасүрэн форумын гол нэгдсэн хуралдааныг даргалахаас гадна бодлого тодорхойлох түвшний томоохон уулзалтуудад оролцоно. Тухайлбал, Захирлуудын зөвлөлийн болон Зүүн Европ болон Төв Азийн удирдлагуудын дугуй ширээний зөвлөлгөөн, Төр, хувийн хэвшлийн хамтарсан өндөр түвшний уулзалтад саналын эрхтэй оролцоно.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх