Төрсөн эхийнхээ амийг хөнөөсөн хэрэг гарчээ

2018 оны 08-р сарын 30 өдөр, 16 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
shoron

Баянзүрх дүүргийн 23-р хороонд төрсөн хүүхэд нь эхийнхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 29-ний 22 цагийн үед тус хорооны ” Сургуулийн .. тоотод хүн нас барсан байна” гэсэн дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу цагдаагийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн яаралтай хэргийн газарт очиход 81 настай эм “Ц”  гадны нөлөөтэй нас барсан байсан байна. Цагдаагийн алба хаагчид хэргийг шалгахад талийгаачийн төрсөн хүү болох 51 настай,эрэгтэй “Э” гэгч нь эхийнхээ толгойг төмрөөр цохиж амь насыг нь хохироосон нь тогтоогдоод байгаа юм байна. Сэжигтэн Э нь сэтгэцийн өвчтэй хяналтад байдаг аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх