М.Уранцэцэг, Г.Ганцэцэг, Г.Отгонцэцэг нар хүрэл медалийн төлөө барилдана

2018 оны 08-р сарын 29 өдөр, 16 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
40306620_761650537513867_2205017823011405824_n

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдаж буй МУГТ М.Уранцэцэг Тайванийн бөхийг цэвэр ялж, хагас шигшээд шалгарсан боловч БНСУ-ын бөх Жүн Бок Ёнд нэмэлт цагт ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Тэрбээр БНАСАУ-ын Жон Ю Сунтай барилдана.

Мөн Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй олимп, ДАШТ-ий хүрэл медальт Г.Отгонцэцэг БНАСАУ-ын Жон Ю Суныг вазари үнэлгээгээр эхний барилдаандаа ялсан. Тэрбээр мөнгөн медалийн төлөө Японы бөх Кондо Амитай барилдаж ялагдсанаар мөн хүрэл медалийн төлөө БНХАУ-ын бөх Яаотой барилдах юм байна.

Эмэгтэйчүүдийн 52 кг-д барилдсан Г.Ганцэцэг эхний тойрогт хийлж, удаах тойрогт Туркмений Г.Бабамуратоваг ялсан. Мөнгөн медалийн төлөө БНСУ-ын бөх Пак Да Солтой барилдсан ч өчилтөөр ялагдаж хүрэл медалийн төлөө барилдахаар болов.

Өнөөдөр барилдсан эрэгтэй бөхчүүдээс Д.Амартүвшин, Б.Эрхэмбаяр нар өрсөлдөгч бөхчүүддээ ялагдаж, дагах барилдаанд мөн ялагдсанаар тэмцээнээ дуусгав.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх