Монголд Улсын Сонгуулийн тухай хуулийн 20-р зүйлд заасны дагуу Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооноос тогтоол гаргасан байна. Тус тогтоолд ирэх аравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн бямба гарагт Баянзүрх дүүргийн 19-р тойргийн нөхөн сонгуулийн саналыг авахаар болжээ.
Тодруулбал, өнгөрөгч оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны шүүхийн 301-т тогтоол болоод энэ оны 1-р сарын 3-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхээс гаргасан 03-р шүүхийн тогтоол, шийдвэрийн дагуу тус дахин сонгуулийн товыг гаргаад байна.
Мөн тогтоолд орон нутгийн дахин сонгуулийн зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх асуудлын холбогдох байгууллага албан тушаалтанд даалгахын сонгуулийн хорооны дарга О.Бат-Өлзийд даалгажээ.