Өнөөдрийн дорны зурхай

2018 оны 08-р сарын 26 өдөр, 08 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bar

-Аргын тооллын 8 дугаар сарын 26. Ням (Адьяа) гараг / 2018 /
-Билгийн тооллын шинийн 15, цагаан бар, чөдөр-23 од, мод суудал, 2 хар мэнгэ, түлэхийн барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:01-19:45.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад өлзийтэй машид сайн. Гэвч бич, бар, туулай жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Морь, нохой, бар, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич жилтнээ сөрөг муу.
-Гэр барих, шүтээн босгох, равнайлах, хишиг даллага авахуулах, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, үр тариа цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, хот тосгоны суурь тавих, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, хувцас эсгэх, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөх, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Цацал өргөх, эм найруулах, төрөл садан бололцох, ном эхлэн заалгах, худаг малтах, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, шинэ дээл эсгэх, нүүдэл хийх муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
-Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх