Өнөөдөр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Э.Содномжамц, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар нар яамны харьяа төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төвийн удирдлагуудтай уулзлаа. Уулзалтаар эмнэлгүүд 2018 онд дэвшүүлсэн зорилт, хэрэгжилт үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.
Монгол улсын 21 аймаг, УБ-хотын 9 дүүргийн иргэдэд өндөр нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг Улсын нэгдүгээр төв эмнэлэг хагас жилд хийсэн ажлаа танилцуулсан юм. Тус эмнэлэг 2018 оны эхний хагас жилийн байдлаар 160 гаруй мянган хүнд амбулторийн тусламж үйлчилгээг үзүүлсэн бол 12500 гаруй хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Яаралтай тусламжаар мөн л 12800 хүнд үйлчилжээ.