“Зорчигч тээврийн нэгтгэл“ ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатарын өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангах ажлын удирдамжийг 1,2дугаар баазуудад хүргүүлсэн. Энэ удирдамжийн хүрээнд 1, 2 баазын инженер техникийн ажилчид нийтийн тээврийн стандартын хэрэгжилтийг ханган, зам тээврийн осол зөрчил, үйлчилгээний санал гомдолгүй ажиллах, техникийн аюулгүй байдал, хөдөлгөөний соёл, сахилга бат хариуцлагыг дээшлүүлэх ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллагсадыг ажлын хувцас, цагаан цамц, хантаазаар жигдрүүлэн, жолоочийг зураг, нэрийн хуудастайгаар үйлчилгээнд гаргаж байна. Автобусны суудлын бүрээсийг угааж, зорчигчдын суудал, түшлэг, бариулыг арчиж цэвэрлэн, бэхэлгээг тогтмол шалгаж аюулгүйн байдлыг хангав. Мөн жолоочийн харах боломжийг хязгаарласан нэмэлт толь, хөшиг, цацгийг бүрэн авахуулж, нийт жолооч нарт аюулгүй байдлын зааварчилгаа, зөвлөгөөг тогтмол өгсөн. 1 дүгээр бааз 60 автобусны суудлын бүрээсийг угаан сольж, нийт тэргэнд үзлэг шалгалт хийн зөрчлийг арилгуулсан. 2 дугаар бааз хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хангах 15 ажлын төлөвлөгөө гарган, 2 удаа нэгдсэн үзлэг шалгалт зохион байгууллаа.