Р.Бурмаа нарын гишүүдийн батлуулсан хууль нөхөн сонгуулийг хойшлуулав

2018 оны 08-р сарын 24 өдөр, 11 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
8b6ec3ea56cdd5b02b745f3ef46a4c8e

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өчигдөр болж,“Хэнтий аймаг дахь сонгуулийн 42 дугаар тойрогт  нөхөн сонгууль зарлах тухай УИХ-ын тогтоол нь  төрийн албанд  ажиллаж буй иргэдийн сонгогдох эрхий гхязгаарлах, тэгш бус байдлыг үүсгэхээр байна. Иймд УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлэв”  гэсэн шийдвэрийг гаргасан.

Үндсэндээ бол УИХ хурал хууль баталдаг. Хуулийг ард нийтээрээ дагаж мөрдөх үүрэгтэй. Энэ дагуу УИХ 62-р тогтоол гаргаж Хэнтий аймгийн 42-р тойрогт нөхөн сонгууль зарлах тов тогтоосон.

Гэвч 2015 онд АН-ын гишүүн Р.Бурмаа нарын хэд хэдэн гишүүд тус тусдаа явж ирсэн Сонгуулийн тухай хуулийг нэгтэж батлуулахдаа Үндсэн хууль зөрчих, иргэдийн сонгогдох эрхийг хязгаарлах эхлэлийг тавьж өнөөдөр энэхүү маргаан үүсэх гол шалтгаан боллоо.

Тухайн үед УИХ-д Ардчилсан Нам эрх барьж спикерийн өндөр суудалд ноён Зи заларч байв. Тэрээр хувийн характраар ёс зүйгүй авирлах,  гишүүдийн үг хэлэх эрхийг боомилж микрофон хаах зэрэг асуудал байх ёстой үзэгдэл мэт авирлаж байсны тод жишээ. Өөрөөр хэлбэл төрийн эрхэнд гарлаа л бол өөрсдийн эрх ашигт нийцүүлж хуулийг баталж болдог гэдгийн нотолгоо энэ юм.

Тэд зөвхөн УИХ-ын ээлжит сонгууль болдог мэтээр Сонгуулийн тухай хуулийг баталж нөхөн сонгуулийг орхигдуулжээ. Тэдний баталсан хуулийн дагуу Хэнтийн 42-р тойргийн нөхөн сонгууль маргаантай болж, эцэг хууль ч зөрчиж, төрийн албанд ажиллаж буй иргэд ч нөхөн сонгуульд оролцох эрхээ хасуулж, 42-р тойргийн сонгогчдийн эрх ч мөн зөрчигдөөд байна.

Сонгуулийн хуулинд төрийн албан хаагчид сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн 1-р сарын 31-нээс хойш ажил,албан үүргээ гүйцэтгээгүй байна гэж хуульчилсан байдаг. Энэ заалтыг хэрэвзээ нөхөн сонгууль зарлагдах нөхцөлд яаж зохицуулах тухай заалт оруулчихсан бол өнөөдөр маргаан үүсэхгүй байж.

Иймд сонгуулийн хуулийг дур зоргоороо өөрсдийн эрх ашигт нийцүүлэн өөрчилсөн Зи даргатай Р.Бурмаа нарын тухайн үеийн парламентийн хэсэг бүлэг увайгүй улстөрчдөөс хариуцлага нэхэх нь зүйн хэрэг. Тэд Сонгуулийн хуулийг мэс засалд оруулж нухыг нь авах гэсэн биш нүдийг нь сохлов гэгчийн үлгэр болгожээ. Өөрөөр хэлбэл нөхөн сонгуулийн үүсээд буй маргаан Буух эзэн буцах хаягтай байна…

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх