“Монгол Контент” ХХК-ийн дуучин С.Гантогоо өөрийн бие даасан хоёр дахь уран бүтээл “Чи бэлэн үү” дууныхаа клипийг цацахад бэлэн болжээ.
Тэрбээр энэ зун “Чи бэлэн үү” болон “Love story” нэртэй хоёр дууныхаа клипний зураг авалтыг Солонгос улсад амжилттай хийлгээд ирсэн билээ.
“Чи бэлэн үү” дуунд түүнтэй хамтарч Солонгост уран бүтээлээ туурвиж буй Герман дуучин бүсгүй тоглосон байна.
Солонгосын аялал жуулчлалын корпораци, “Монгол Контент” ХХК, TJ entertainment нийлээд 10-аад хүний бүрэлдэхүүнтэй баг хоёр долоо хоногийн хугацаанд ажиллаж, зураг авалтаа хийгээд иржээ.
Дараагийн уран бүтээлийнхээ клипийг тэрбээр есдүгээр сарын дундуур цацах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
С.Гантогоо нь БНСУ-ын аялал жуулчлалын төрийн өмчит корпорацийн Монгол дахь элч дуучин бөгөөд “Яг түүн шиг” шоугаар олонд танигдаж, Монголын урлагт хөл тавьсан юм.
“Чи бэлэн үү” дууны клипний teaser-ийг хүлээн авна уу.
Түүний GoGo.mn мэдээний агентлагт өгсөн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.