НИЙГЭМ

Он гарсаар 659 хүний амь насыг авран хамгаалжээ

2018 оны 08-р сарын 24 өдөр, 09 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1d821b65921a61af34c02feaf9554c41-708x350-1

Он гарсаар долдугаар сарын 31-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 2715 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 120 хүн амь насаа алдан, 40 хүн гэмтэж бэртэж, 1412.9  мянган толгой мал хорогдон, 15,8 тэрбум төгрөгийн шууд хохирол учирчээ.

Тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоо, хохирлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл ослын тоо 7,7 хувиар буурсан бол хохирлын хэмжээ 25,3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Эдгээрийн хор уршгийг арилгахад Онцгой байдлын байгууллагын  болон орон нутгийн  нийт 15760 гаруй  хүн, 3170 орчим  автомашинтайгаар ажиллаж, 659 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 29.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Засгийн газар, Онцгой байдлын алба болон орон нутгаас 9,9 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Өнгөрсөн онтой харьцуулахад улсын хэмжээнд аюулт үзэгдэл, осолд өртөж нас барсан хүний тоо долоогоор, гэмтэж бэртсэн хүний тоо наймаар тус тус буурчээ.

Харин аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 74-өөр буурч, аварсан эд хөрөнгө 15,4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Валютын ханш

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Copyright © 2013