Бууз, хуушуур, цуйван гэхчлэн Монгол хоол гэж нэрлэх боломжгүй олон хоолнууд байдаг. Тэгвэл энэхүү фестивалыг жил бүр зохион байгуулж улам өргөжүүлсэнээр Монгол хоолныхоо нэршлийг тодорхойлж гаргах бас нэгэн томоохон зорилготой юм байна. Үүний эхлэл болгож “UB Food Festival”-д оролцож байгаа ААН, тогооч нарын дунд “Улаанбаатар шөл”, “Улаанбаатар хуурга” нэрийн хоолны тэмцээн зохион байгуулна. Шалгарсан хоолыг Монгол хоолны нэрийн жагсаалтад оруулахаар төлөвлөжээ.
Өнөөдрийн байдлаар 40 гаруй ААН, иргэд тус фестивалд оролцохоор бүртгүүлээд байгаа аж. “UB Food Festival” өдөрлөгийн үеэр бүх хоолыг 1000-5000 төгрөгийн үнэтэй борлуулах юм байна. Зохион байгуулагчдын зүгээс хоолны үнийг 5000 төгрөгөөс хэтрүүлж болохгүй гэсэн гэрээг оролцогч байгууллагуудтай хийжээ.
“UB Food Festival” арга хэмжээний хоёр дахь өдөр буюу наймдугаар сарын 25-ны өдөр нийслэлийн нэрийн “Улаанбаатар шөл” болон “Улаанбаатар хуурга” шалгаруулах анхдугаар тэмцээнийг зохион байгуулна.
Тус арга хэмжээний үеэр аж ахуйн нэгжүүд хамгийн чанартай, амтлаг нэрийн бүтээгдэхүүн, олон улс үндэстний хоол, зууш амттаныг багасгасан хэмжээтэйгээр бэлтгэж, хямд үнээр иргэдэд үйлчилнэ. Мөн гудамжны шилдэг хоолтой газар, шилдэг тогооч нарыг шалгаруулахаас гадна хүрэлцэн ирсэн зочид, үзэгчид дунд
- “Хэн хамгийн олон хотдог, бургер идэх вэ?”,
- “Аавтайгаа хамт”,
- Зайрмагны баяр,
- Айрагны баяр зэрэг уралдаан, хөгжөөнт тоглоом, урлаг соёлын хөтөлбөрүүд, хоол урлалын сонирхолтой үзүүлбэрүүд зохиогдоно.