Дуучин Д.Болд “12 Ертөнц” 12 цомог

2018 оны 08-р сарын 22 өдөр, 18 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bolddd

Дуучин Д.Болдын “12 Ертөнц” амьд тоглолт тун удахгүй болох гэж байна. Тэрээр 2005 оноос хойшхи бие даасан уран бүтээлийн 12 цомогтоо багтсан дуунуудаа энэ цагийн шилдэг хөгжимчидтэй хамт амьдаар дуулах юм.

Монгол поп урсгалыг санаачлагч дуучин Д.Болд долоон жилийн дараа 5 дахь бие даасан тоглолтоо хийх гэж байгаа нь энэ юм. Тоглолтоо хийхээр тун завгүй яваа эрхэм дуучны 12 цомгийг танилцуулья. Тэрээр анхны бие даасан цомгоо 2005 онд “Хайрын хүч” нэртэй гаргасан ба энэхүү цомог нийт 13 дуутай. Энэ цомогт Д.Болдын бүх хит дуу багтсан гэхэд хилсдэхгүй. Цомгийн эхэнд цацагдсан “Зөвхөн чам руу” дуу нь анхны соло цомгийнх нь анхны дуэт дуу ба хөгжмийн жагсаалтыг хэдэн долоо хоног тэргүүлсэн. Түүгээр ч барахгүй 2005 онд хөгжмийн жагсаалтын эхний дөрөвт дуучин Д.Болдын дөрвөн дуу жагсаж байсан түүхтэй.

Удаах цомог болох “440Hz” цомгоо 2006 онд гаргасан бөгөөд мөн л бүх дуу нь хит болж хит дууг дагуулсан олон олон хит клипүүд цацагдаж байлаа. Та “Хэрвээ”, “Түлхүүр”, “Захиа” дуунуудын клипийг эргэн нэг үзээрэй. Дурсамж бүхэн тань дуу хуураар хөглөгдөж сэргэх болно.

Дараалан хоёр цомог гаргасан түүхэн жилүүд бол 2008 онд “Амьдралын гол дүр” “Only one”, 2011 онд “Миний дуэт”, “Монгол поп-1” цомгуудаа тус тус гаргасан байдаг.

“Монгол поп” цомог, түүнд багтсан дуунууд хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийсэн. Дуучин Д.Болд өвөөгийнхөө тоглож байсан морин хуур хөгжмийг нутгаас нь олж эртний сайхан үндэсний хөгжмийн хөг аялгууг орчин үеийн хөгжмийн урсгалтай хослуулах санаа анх төрж “Монгол поп” цогц төслийг санаачилсан. Дуу хөгжмөөс гадна үндэсний хувцасны загвар хэв маягийг бүрэн хослуулсан “Монгол поп” төслөөрөө Монгол улсын төрийн соёрхолт цолоор шагнуулсан юм.

Харин Энэ онд “Болд” нэртэй цоо шинэ цомгоо гаргасан ба тус цомгийн “Мартахаасаа өмнө”, “Гуниг бүхэн баяртай”, “Торгон мэдрэмж” зэрэг дуунууд хэдийнээ хит болоод амжсан.

Бидний амьдралыг үргэлж хөглөдөг зүйл бол хөгжим. Хүмүүс аз жаргалтай байхдаа дууны хөгжмийг сонсож, гунигтай байх үедээ шүлгийг нь мэдэрдэг гэдэг үг байдаг. Маш богино хугацаанд урт мэдрэмжийг сэтгэл зүрхэндээ авч болдог. Тэдгээр мэдрэмж дуу хөгжмөөр л хөглөгддөг шүү дээ.

Та өөрийн дурсамж, мэдрэмжээ дуучин Д.Болдын “12 Ертөнц” тоглолтоор хөглөөрэй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх