Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Засгийн газрын хуралдаанаар Сувилагчдын цалинг нэмэх шийдвэр гаргалаа.
Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаар Багш, эмч нарын цалинтай дүйх болон түүнээс доош цалинтай төрийн албан хаагчдын цалинг 8 хувиар нэмэх, тэр дундаа сувилагчдын цалинг 12-30 хувь нэмэх шийдвэр гаргалаа. Энэ шийдвэр есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Мөн сувилагч нарын зэрэглэлийг дөрөв хүртэл ахиулах шийдвэр гарсан. Цаашид эмч нарын зэрэглэлийг нэмэгдүүлэх асуудлыг шийднэ” гэв.